БилэгСкор ХХК нь Монголын санхүүгийн салбарын дижитал шилжилтийг дэмжих зорилгоор зээлийн эрсдэлийн аналитик, скоринг болон дижитал шийдвэр гаргалтын цогц шийдлүүдийг хөгжүүлж, хэрэгжүүлдэг мэргэжлийн компани юм.
Бид банк, банк бус санхүүгийн байгууллага болон финтек компаниудад уламжлалт болон альтернатив өгөгдөлд суурилсан кредит скоринг, автомат шийдвэр гаргалтын систем, зээлийн бодлого, стратеги, эрсдэлийн удирдлагын зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Манай шийдлүүд нь олон улсын шилдэг туршлага, арга зүйг Монголын санхүүгийн зах зээлийн онцлог болон байгууллага бүрийн өгөгдөлтэй нийцүүлэн нутагшуулдгаараа онцлог.
Өнөөдөр зах зээл хурдтай өөрчлөгдөж, ББСБ болон финтекүүдийн манлайлсан дижитал зээл олголт эрчимтэй өсөж буй үед уламжлалт, гараар хийгддэг зээлийн үнэлгээний процесс нь хурд, эрэлттэй хөл нийлүүлэхэд хүндрэлтэй болж, эрсдэл нэмэгдэх магадлал өндөр байна. БилэгСкор нь энэ сорилтыг өгөгдөлд суурилсан ухаалаг үнэлгээ, шийдвэрийн систем болон стратегийн шийдлээр даван туулах боломжийг бүрдүүлнэ.
Бид аналитик, технологи, зээлийн стратегийг нэгтгэсэн цогц шийдлээр санхүүгийн байгууллагын дижитал шилжилтийг хурдасгаж, зээлийн бизнесээ үр ашигтай тэлэхийн зэрэгцээ эрсдэлийг тогтвортой, системтэй удирдах боломж олгохыг зорьдог.
БилэгСкор ХХК нь БНСУ-ын CrePASS Inc.-тэй стратегийн түншлэлээр Монголын зах зээлд зээлийн скоринг, дижитал шийдвэр гаргалт, альтернатив өгөгдөлд суурилсан зээлийн үнэлгээний шийдлүүдийг нэвтрүүлж байна.
CrePASS Inc. нь БНСУ болон Зүүн Азийн бүс нутагт ахисан түвшний зээлийн эрсдэлийн удирдлага, кредит скоринг, шийдвэр гаргалтын програм хангамжийн чиглэлээр тэргүүлэгч технологийн компани бөгөөд уламжлалт болон альтернатив скоринг аргачлалыг хослуулсан цогц шийдлүүд боловсруулдгаараа онцлог.
Энэхүү стратегийн түншлэлээр дамжуулан БилэгСкор нь олон улсад баталгаажсан скоринг арга зүй, шийдвэрийн систем, альтернатив өгөгдлийн чадавхыг Монголын банк, ББСБ, финтек компаниудад нэвтрүүлж, зээлийн эрсдэлийн удирдлагыг дараагийн түвшинд хүргэх боломжийг бүрдүүлж байна.
Танай байгууллагад тохирох ухаалаг зээл олголтын шийдлийг хамтдаа хэрэгжүүлье.