Санхүүгийн байгууллагуудын эрсдэлийн удирдлага, зээлийн шийдвэр гаргалтыг илүү ухаалаг, өгөгдөлд суурилсан түвшинд хүргэх зорилготой БилэгСкор компани албан ёсны нээлтийн арга хэмжээгээ амжилттай зохион байгуулж, БНСУ-ын ахисан түвшний зээлийн скорингийн тэргүүлэх компани CrePASS Solutions компанитай стратегийн хамтын ажиллагаагаа зарлалаа.
“CMM Happy Hour: Summer Edition at Vault” нэрийн дор болсон тус private networking эвентэд банк, ББСБ, финтек болон бизнесийн салбарын удирдах түвшний төлөөллүүд оролцож, санхүүгийн салбарын шинэ чиг хандлага, эрсдэлийн удирдлага, дижитал зээлийн шийдлүүдийн талаар санал солилцов.
Энэ үдшийн онцлох мөч нь Монголын санхүүгийн салбарт дата-д суурилсан зээлийн скоринг болон decision intelligence шийдлийг хөгжүүлэх зорилготой BilegScore-ийн албан ёсны нээлт болон CrePASS-тэй байгуулсан стратегийн түншлэлийн зарлал байлаа.
БилэгСкор нь банк, ББСБ, финтек байгууллагуудад зориулсан:
- Credit Scoring & Rating Models
- Automated Decision System (SaaS & Enterprise)
- Credit Strategy & Risk Advisory
чиглэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан санхүүгийн байгууллагуудын:
- Зээлийн стратеги, эрсдэлийг илүү оновчтой удирдах,
- Зээлийн багцын NPL бууруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх
- Зээлийн үйл ажиллагаа, судалгаа шийдвэр гаргалтыг автоматжуулах, ухаалаг систем нэвтрүүлэх
- Багцыг оновчтой удирдах, чанарыг сайжруулах зорилгыг дэмжин ажиллах юм.
Түүнчлэн CrePASS-ийн олон улсын туршлага, Азийн зах зээл дээр хэрэгжүүлсэн скоринг болон decision system-ийн ноу-хауг Монголын санхүүгийн зах зээлд нутагшуулах хамтын ажиллагааны эхлэлийг энэхүү арга хэмжээ тавилаа.
БилэгСкор-ын зүгээс арга хэмжээнд хүрэлцэн ирж, шинэ эхлэлийг хамтдаа тэмдэглэсэн нийт харилцагч, түнш байгууллага, салбарын лидерүүддээ талархал илэрхийлж байна.
Илүү ухаалаг, илүү тогтвортой санхүүгийн экосистемийг хамтдаа бүтээцгээе.
#BilegScore #CrePASS #Fintech #CreditScoring #RiskManagement #DecisionSystem #Mongolia #DigitalLending #Innovation #ExecutiveNetwork
Танай байгууллагад тохирох ухаалаг зээл олголтын шийдлийг хамтдаа хэрэгжүүлье.